Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “LEAD THE LEADERS” хөтөлбөрт сургалт орлоо
Үйл явдал
/
2 цаг 12 мин

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр 21 аймаг, нийслэлийн намын хорооны дэд дарга нарын оролцож буй “LEAD THE LEADERS” сургалтын өнөөдрийн хөтөлбөрт оролцлоо.

Тэрбээр дөрөв дэх өдрөө үргэлжилж буй нийслэлийн намын хорооны дэд дарга нарын сургалтын хөтөлбөрт  намын дүрмийн шинэчлэл, “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийн талаар танилцуулж тодорхой мэдээлэл өгөхийн зэрэгцээ, пи-ар бодлого хэрэгжилт, цахим нэгдэл, бүс нутгийн хөгжүүлэлтийн стратеги сэдвээр илтгэл тавьсан юм. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, Монгол Улсын Ерөнхий сайдын “Цэгцрэх” хөдөлгөөний зорилго зорилт, хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулсан юм.

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.