МОНГОЛ ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ ЦАГААН САРЫН БАЯРЫГ УГТАН “МОНГОЛ ӨВ-ТУСГААР ТОГТНОЛ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Үйл явдал
/
1 цаг 52 мин

Нийслэлийн Сүхбаатар дүүргээс эхэлсэн /2026.02.10/ энэхүү аяны хүрээнд “Тусгаар тогтнол-Бидний бахархал” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, үндэсний өв уламжлалын нэг хэсэг болсон золгох, хадаг барих ёс, цагаан идээний соёл, ерөөл магтаал хэлэх зэргээр тус дүүргийн төлөөлөл болсон залууст дүүргийн ахмадууд зааварчлан, мэдлэгээ хуваалцлаа.

Мөн энэ үеэр дүүргийн онцлогийг харуулсан урлагийн тоглолт үзүүлбэрийг сонирхуулан, үндэсний зураг авхуулахад тохиромжтой орчин бүрдүүлэв.

Тусгаар тогтнолын ордны 1-р давхарт болж буй уг арга хэмжээ 2026.02.09-нөөс 2026.02.25-ныг дуустал үргэлжлэх юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.