“ХОС ШИЛЖИЛТ” ТӨСЛИЙН БАГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Үйл явдал
/
1 цаг 53 мин
Төслийн зорилго нь иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын цахим шилжилт болон уур амсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, улмаар тэднийг стратегийн түвшинд хамтран ажиллах чадвартай, бие даасан оролцогч тал болгон чадавхжуулах замаар Монгол Улсад байгаль орчин, уур амьсгалын тогтвортой байдал болон цахим шилжилтийг дэмжих таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа юм
Өнөөдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр уг төслийн баг Дундговь аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр төслийн баг төслөө танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Мөн төслийн багийнхан аймгийн төрийн бус байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, төслөө танилцууллаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.