ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН СУМАНД ХОНИНЫ НЭХИЙН БИРЖИЙН АРИЛЖАА БОЛЛОО
“Арьс, ширэн түүхий эд бэлтгэл–2026” хэлэлцүүлэг, сургалтыН үр дүнд орон нутгийн малчид, хоршоод биржийн арилжаанд идэвхтэй оролцох боломж бүрдэж, үндэсний боловсруулах үйлдвэрүүдтэй шууд холбогдох гүүр бий болсон нь энэхүү арилжааны чухал үр дүн байв. Тодруулбал, “Мандал шувуу” хоршооны гаргасан хүсэлтийн дагуу Хөдөө аж ахуйн бирж арилжааг зохион байгуулж, Мон-Ирээдүй ХХК 5,000 ширхэг хонины нэхийг худалдан авсан байна.
Уг нэхийг Мон-Ирээдүй ХХК боловсруулж, гутал, хувцас, бээлийний зориулалттай савхи үйлдвэрлэх, цаашлаад уг савхиар гутал үйлдвэрлэгчид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутгийн сургууль, цэцэрлэг, малчид, иргэдэд нийлүүлэх, мөн сум, орон нутгийн жижиг үйлдвэрлэгчдэд түүхий эд нийлүүлэх замаар тойрог эдийн засгийг хөгжүүлэх жишиг төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.
Энэхүү жишиг төсөл нь малчид, хоршоодын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг дотооддоо бүрэн ашиглах, Үндэсний боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг түүхий эдээр тогтвортой хангах, орон нутагт ажлын байр бий болгох, тээвэр, зуучлалын зардлыг бууруулах замаар бүтээгдэхүүний өртгийг багасгах зэрэг эдийн засаг, нийгмийн олон талын ач холбогдолтой.
Цаашид энэхүү туршлагыг бусад аймаг, сумдад түгээн дэлгэрүүлж, арьс, шир, ноос, нэхийн биржийн арилжааг тогтмол, тогтвортой хэлбэрт шилжүүлэх, үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг зах зээлийн ил тод механизмаар бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
1 цаг 55 мин
-
Өчигдөр 11 цаг 10 мин
-
Өчигдөр 11 цаг 07 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Уржигдар 16 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин