82 НАСТАЙ ДАМДИНСҮРЭНГИЙН ТӨМӨР-УЯАГИЙН ДӨРВӨН ХҮҮХЭД НЬ ДӨРВҮҮЛЭЭ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЖ УЛСАД НЭРЭЭ ДАНСЛУУЛЛАА
Үйл явдал
/
1 цаг 41 мин
Жил бүрийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас эх орны өнцөг булан бүрээс нүүдэлчин өв соёлоо өвлүүлэн тээж, үндэсний баялаг бүтээж яваа малчдаа алдаршуулж Улсын аваргуудаа тодруулдаг уламжлалтай. Мал сүргийнхээ тоогоор улсад аман хүзүүдсэн Өврийн сайхан хангай нутгаас өнөө жил 10 өрх “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсны нэг нь Сант сумын Цариг багийн малчин Төмөр-Уяагийн Мягмарчулуун, Доржийн Энхжаргал нар юм.
2018 оны "АЛТАН ХУРГАНЫ ЭЗЭН" энэ гэр бүл 2025 оны жилийн эцсээр таван төрлийн 2299 толгой мал тоолуулж, 2010 оноос хойш 15 өрхийг 500 гаруй малаар малжуулжээ. Т.Мягмарчулуун аваргын ээж 82 настай Дамдинсүрэнгийн Төмөр-Уяа гуай насаараа мал малласан социализмын үеийн төл, саалийн аварга бөгөөд гурван охин, нэг хүү төрүүлж, отгон хүү нь өнөөдөр Улсын аварга малчин болсноор дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж, улсад нэрээ дансалж байна.
Шинэхэн аварга мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ хурдан морины уяа сойлгыг шаггүй сайн тааруулдаг “Аймгийн алдарт уяач” билээ. Улсын аварга малчны шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гардууллаа. Ардын засгийн үеэс ажилч, хөдөлмөрч малчин аваргуудаараа алдартай, авшиг буянтай Сант нутаг ийн 27 дахь Улсын аваргаа өлгийдөн авлаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.