Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа.
Үйл явдал
/
1 цаг 57 мин
“Монгол хэлний тухай хууль”-ийн 8.1, 8.2, 8.3, 22.1 дэх заалтыг үндэслэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм.
Ажлын хэсэгт МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын хүрээлэн, “Хүмүүн бичиг” сонин зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, хэд хэдэн удаа хуралдан дүрмийн төслийг боловсруулжээ. Уг төслөө 2025 оны 10 дугаар сарын 17-нд зохион байгуулсан бүх нийтийн хэлэлцүүлэгт танилцуулж, 60 гаруй эрдэмтэн, судлаач, багш нарын санал дүгнэлтийг сонссон байна. Тухайлбал, гадаад үг, олон хувилбарт үг, оноосон нэр, зарим дагавар, нөхцөлийг хэрхэн бичих зэрэг маргаантай асуудлаар тэдний дэвшүүлсэн санал зөвлөмжийг зөв бичих дүрэмдээ тусгажээ.
Эцсийн байдлаар боловсруулсан дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хурлаар баталж, бүх нийтээр дагаж мөрдөхөөр боллоо.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.