Өнөөдөр бага ангийн сурагч таксигаар зорчиж явах үедээ жолоочид мөнгөө төлсөн хэдий ч “түгжрэлтэй байна” гэсэн шалтгаанаар замын дунд буулгасан тохиолдол гарчээ. Уг асуудлаар хүүхдийн асран хамгаалагч нь тус таксины жолоочоос лавлан тодруулахад жолооч “завгүй явж байсан” гэх тайлбар өгсөн байна.
Бага насны хүүхдийг замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг шалтаглан аюулгүй байдлыг нь хангалгүй буулгах нь хариуцлагагүй үйлдэл бөгөөд хүүхдийн эрх, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй юм.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид болон иргэд та бүхнийг хүүхдээ болон өөрсдийгөө албан ёсны бүртгэлтэй, хариуцлагын даатгалтай такси үйлчилгээ ашиглаж зорчихыг анхааруулж байна. Албан ёсны такси үйлчилгээ нь жолоочийн мэдээлэл бүртгэлтэй, хяналтын системтэй, гомдол гаргах боломжтой байдаг тул аливаа эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.
Иргэд та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, баталгаатай үйлчилгээ сонгон зорчихыг уриалж байна.
Холбоотой мэдээ
-
8 цаг 10 мин
-
Өчигдөр 16 цаг 38 мин
-
Өчигдөр 15 цаг 51 мин
-
Өчигдөр 15 цаг 42 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 45 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 10 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 42 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 45 мин