НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 52 мин

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо.  Уг хурлаар хэлэлцсэн сэдвийн хүрээнд:

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, түншлэлээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн нийслэлд төслийн жагсаалтад нэмэлт оруулах тухай, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжих тухай, Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн Орон сууцны корпорац" ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид хөрөнгө шилжүүлэх тухай, Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай, Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх тухай, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус тухай Х хуралдааныг товчлон зарлах, тус тус сэдвээр НИТХ-ийн зөвлөлөөр хэлэлцэж хуралдлаа.

Уулзалтад: НИТХ-ын Зөвлөлийн гишүүд болон НЗДТГ, бизнесийн салбарын төлөөлөл болох "Шунхлай", "Могул", "Скай хайпер маркет", "Ард даатгал", Монголын Даатгалын холбоо, "Юни газ", "Түмэн шувуут", ХААН банк, "Капитрон" банк, "Смарт Контракт Монголиа", "Ремикон", "М-Си-Эс проперти", "Монкор диамонд" компанийн удирдлага оролцов. Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа танилцуулж, эрчим хүч, дулаан, ус хангамжийн хүртээмж, газар зохион байгуулалт, хотын стандартын хэрэгжилтийг сайжруулах шаардлагыг онцлон хөндлөө. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон салбарын онцлогоос шалтгаалах бусад татварын зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг дэвшүүлэв.

Түүнчлэн хотын захиргаа болон харьяа агентлагуудаас олгодог зөвшөөрлийн шинжтэй бичиг баримтын судалгааг хийж, шаардлагагүй бичиг баримтыг хүчингүй болгох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор НИТХ-ын дэргэд төр, хувийн хэвшлийн зөвлөл байгуулах санал гаргалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.