Ашигт малтмалын тухай хуульд ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН зохицуулалт хийнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 5 мин

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал Газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтран 21 аймагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ц.Өнөрнасангаар ахлуулсан ажлын хэсэг 2026.02.12-ны өдөр Ховд аймагт ажиллаж, иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийн ахлагч Ц.Өнөрнасан “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг хүлээн авсан юм.

Ашигт малтмалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн стратегийн чухал салбар бөгөөд улсын нийт орлогын 28 хувь, экспортын орлогын 94 хувьд, аж үйлдвэрийн салбарын 74 хувийг бүрдүүлдэг байна. Иймээс хууль эрхзүйн орчныг шинэчлэх нь салбарын тогтвортой хөгжлийн хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Ажлын хэсгүүд орон нутгаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн хуулийн төсөлд тусган ажиллахаар төлөвлөжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.