Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням Оросын Холбооны Улсын Соёлын дэд сайд Андрей Владимирович Малышевтэй 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Москва хотноо албан уулзалт хийлээ.
Уулзалтаар дэд сайд Г.Дашням, дэд сайд А.В.Малышевт хоёр орны уран бүтээлчдэд соёл, урлагийн арга хэмжээнд харилцан оролцоход бүх талын дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлж, Оросын Холбооны Улсад соёл, урлагийн чиглэлээр их, дээд сургуульд суралцах хүсэлтэй монгол оюутнуудад олгодог ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн талууд хоёр орны соёл, урлагийн байгууллагууд шууд холбоо тогтоож, хамтран ажиллах тухай эрх зүйн баримт бичгүүд байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйг онцолж, Монгол Улсад босоо ятга (арфа) заах мэргэжлийн багш сэлгэн ажиллуулж, манай улсад нэн дутагдалтай байгаа энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, олон улсын стандарт бүхий Urtext (Уртекст) нотыг монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд, хөгжмийн боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, ОХУ-д тоглогдож байсан Монголын хөгжмийн зохиолчдын хэвлэмэл, гар бичмэл нот болон партитуруудыг Монгол Улсад авчрах боломжийн талаар санал солилцов.
Мөн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг хүчитгэх ажлын хүрээнд уг барилгыг сэргээн засварлах чиглэлээр ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг хамтран судлах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Холбоотой мэдээ
-
1 цаг 46 мин
-
1 цаг 48 мин
-
2 цаг 4 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 20 цаг 00 мин
-
Уржигдар 19 цаг 58 мин
-
Уржигдар 16 цаг 38 мин
-
Уржигдар 20 цаг 00 мин
-
Уржигдар 19 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 42 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 45 мин