Гадаадын орнуудын цэргийн алба хаагчдын хамтын ажиллагаа, эв нэгдлийн илэрхийлэл, мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээрийн томоохон шалгуур болох 25 км замыг 10 кг ачаатай туулах энэхүү тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоноос 13 эрэгтэй, 2 эмэгтэй энхийг сахиулагч оролцож бахархам амжилтыг үзүүлсэн юм.
Тодруулбал эрэгтэй энхийг сахиулагчдын төрөлд Энэтхэг Улсын тамирчин 2 цаг 09 минутын амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн бол 4-р байрт /2ц.16м/ спортын дэд мастер, ахлагч Б.Батзаяа, 7-р байрт /2ц. 22м/ спортын мастер, дэд ахлагч П.Ишдорж, 9 дүгээр байрт /2ц.23м/ дэд ахлагч С.Даваа нар тус тус шалгарлаа.
Харин эмэгтэй энхийг сахиулагчдын төрөлд Польш Улсын тамирчин 03 цаг 11 минутын амжилтаар тэргүүн байрыг эзэлж, дэд байрт /3ц.14м/ бодибилдинг фитнесийн ОУХМ, дэд ахлагч Б.Ууганцэцэг, 9 дүгээр байрт /3ц.18м/ дэд ахлагч Э.Оюунтунгалаг нар шалгарсан юм.
Тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Норвеги Улсын энхийг сахиулагчдаас уламжлалын дагуу зохион байгуулсан энэ удаагийн тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ангиллаар тус бүр эхний 10 байрыг шалгаруулж гарын бэлэг өгөхийн зэрэгцээ бүх оролцогчдод сертификат олгон, дурсгалын медаль гардуулсан юм.
Холбоотой мэдээ
-
1 цаг 48 мин
-
1 цаг 50 мин
-
2 цаг 6 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 20 цаг 00 мин
-
Уржигдар 19 цаг 58 мин
-
Уржигдар 16 цаг 38 мин
-
Уржигдар 20 цаг 00 мин
-
Уржигдар 19 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 42 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 45 мин