СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Хуралд Монгол Ардын намын дарга Н.Учрал оролцож УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм.

Их хурлын нийт 453 төлөөлөгч нууц санал хураалтад оролцож нэр дэвшигч Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгов.
Ингэснээр Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг сонгосон тогтоолыг батлав.


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 22 цаг 01 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 16 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 57 мин
-
2026-02-13
-
Уржигдар 22 цаг 01 мин
-
Уржигдар 16 цаг 03 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин