Иргэний нисэхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн тэргүүний зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан хоёр эрхэмд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх сар шинийн босгон дээр одонг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Аэродромын үйл ажиллагаа хариуцсан менежер Дашзэвэгийн Цогням Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртлээ. Тэрбээр 1997-2000 онд ИАТУГ-ын харьяа “Буянт-Ухаа” ОУНБ-ын Аэродромын албанд аэродромын инженер, Ахлах инженер, 2000-2005 онд ИНЕГ-т нисэх буудлын салбарт анх байгуулагдсан мэргэжлийн хэлтэс буюу Нисэх буудлуудын үйлчилгээний хэлтэст дарга, дэд дарга, 2006-2010 онд ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах төвийн Ерөнхий менежер, дарга, 2010-2016 онд ЗТБХБЯ-ны Хөшигийн хөндийн Олон улсын Олон улсын нисэх буудлыг барих төслийн Төслийн менежер, Захирлын үүрэг гүйцэтгэгч, Аэродром, навигаци, гэрэл суулт хариуцсан менежер, 2018-2020 онд ИНЕГ-ын НБУГ-ын Үйлдвэрлэл хариуцсан ерөнхий менежер, 2020 оноос ИНҮТ-ийн НБҮГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежерээр, 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс одоо эрхэлж буй албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Иргэний нисэхийн салбарт 28 дахь жилдээ ажиллаж буй Д.Цогням Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх үйлсэд он удаан жил, тогтвор суурьшилтай, мэргэжлийн өндөр түвшинд хамт олноо тэргүүлэн удирдан зохион байгуулж ажилладаг манай тэргүүний ажилтан юм.
Мөн өнөөдөр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч Цэрмаагийн Доржбатад “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Алтан гадас” одон гардуулж өглөө.
Улсад 14 жил, иргэний нисэхийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж буй Ц.Доржбат иргэний нисэхийн салбарт ажиллах хугацаандаа ихэвчлэн агаарын хөлгийн зорчигчдыг угтан авч үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд нислэгийн аюулгүй байдал, аэродром талбай, перрон талбайн дүрэм журмыг чанд мөрдөн ажиллахын зэрэгцээ ажлын шаардлагаар тусгай тоноглолтой автомашин, механизм дээр ажил үйлчилгээг стандартын дагуу үзүүлж, техникийн бэлэн байдлыг байнга хангаж ирсэн тэргүүний жолооч нарын нэг юм.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 22 цаг 01 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 16 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 57 мин
-
2026-02-13
-
Уржигдар 22 цаг 01 мин
-
Уржигдар 16 цаг 03 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин