МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД ДУНДГОВЬ АЙМАГТ САР ШИНИЙН ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Үйл явдал
/
1 цаг 37 мин
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан аймгийн ахмад настнуудтай сар шинийн хүндэтгэлийн уулзалтыг аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал нар оролцов.
Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад төрийн дээд одон, медаль болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн гавьяаны одон, Хөдөлмөрийн хүндэт медаль зэргийг гардууллаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.