Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Үйл явдал
/
2 цаг 10 мин

Сар шинийн баярыг угтсан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөн зохион байгуулалтын ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баярын гаргасан уриалгын дагуу нийслэлийн есөн дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд хашаа, талбайгаа нээж, автомашины түр зогсоол гаргаж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй нэвтрүүлнэ.

Уг ажлын хүрээнд Урт цагааны 100 машины далд зогсоолыг цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдэд 08:00-00:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. Тус зогсоол руу Урт цагааны барилгын чанх араас буюу “Тэди” төвөөс урагш чиглэсэн замаар яваад баруун эргээд орно. Иймд иргэд та бүхэн зогсоолоор цэвэрхэн үйлчлүүлж, машинаа байрлуулж хонуулахгүй байхыг хүсье.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.