Б.БАТБААТАР сайд талархал илэрхийллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 17 мин

Эх байгаль, иргэд бидний эрүүл аюулгүй орчин, ирээдүйн сайн сайхны төлөө баяр ёслол, амралтын өдрүүдэд ч тэргүүн эгнээнд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байдаг байгаль хамгаалагчид, ус, цаг уурын байгууллагын алба хаагчид болон салбарын нийт ажилтан, мэргэжилтнүүд Та бүхэндээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Хөвсгөл далайн хар цагаан хилийн манаанаас эхлээд хөвч тайга, говь, тал хээр гээд эх орныхоо газар шороо, уул ус, байгаль орчны төлөө сар шинийн өдрүүдэд ч үүргээ гүйцэтгэн ажиллаж “шинэлсэн” Та бүхнээрээ бид бахархаж байна. Та бүхний үнэнч сэтгэл, хатан тэвчээр, уйгагүй зүтгэл нь Монгол орны байгаль орчныг хамгаалж байдаг хамгийн бат бөх түшиг билээ.

Салхи шуурга, тэсгим хүйтэн, аагим халуунд ч эх байгалиа хамгаалан зогсдог Та бүхний хөдөлмөр зүтгэл салбарынхан бидний болон ард иргэдийн итгэл, хүндэтгэлийг үргэлж хүлээх болно.

Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЖ, ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД БАТЫН БАТБААТАР

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.