УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ "ЖЕЖҮ-МӨРӨН-ЖЕЖҮ" чиглэлийн олон улсын нислэг үйлддэг болох асуудалд анхаарч эхэлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 19 мин

Хөвсгөл, Эрдэнэт, Булган гэсэн хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ ЖЕЖҮ-МӨРӨН-ЖЕЖҮ ОЛОН УЛСЫН НИСЛЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН гэжээ. Тэрбээр өөийн цахим хуудастаа 

"БНСУ-д сурч байгаа хүүхдүүдтэйгээ очоод уулзах боломж бүрдэнэ. Хамтдаа аялана. Хүүхдүүдтэйгээ уулзана. Аав ээж, ах дүүдээ газар үзүүлнэ, дэлхийн хамгийн урт явган алхалтын зам туулна, дэлхийд цөөхөн (том хүмүүсийн үйл) бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй танилцана, цэлийн хөхрөх хязгааргүй далай үзнэ гээд ач холбогдол өндөр.

Мөрөн, Даланзадгад, Чойбалсан, Ховд нисэх буудлуудыг олон улсын онгоц буулгадаг болгох ажлыг Монгол Улсын Засгийн газар хурдан хиймээр байна.

Чинбатын Ундрам Борхүүгийн Дэлгэрсайхан сайд нар онцгойлон анхаарвал бид аялал жуулчлалаас олох орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Одоо ганцхан Улаанбаатар гэдэг ойлголтоо халмаар байна. Энэ жилдээ хөрөнгө гаргаад нисэх буудлуудын зурвасыг шийдээд бусад улсын нийслэл гэлгүй өөр хотуудаас нь нислэг авдаг болох боломжийг бүрдүүлчих. Чойбалсанд Япон, Солонгосчууд сонирхол маш өндөр, Даланзадгад ч гэсэн мөн адил. Хөвсгөл бол өвөл зунгүй жуулчид ирэх сонирхол маш өндөртэй" гэсэн байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.