БНХАУ: Авлигатай хийх тэмцлийг улам гүнзгийрүүлэхээ зарлав
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 10 мин

Хятадын авлигын эсрэг хүчин чармайлт 2025 онд гүнзгийрч, 115 өндөр албан тушаалтныг шалгасан байна. 2025 онд муж, яамны түвшинд буюу түүнээс дээш 115 албан тушаалтныг сахилгын мөрдөн байцаалтад оруулжээ. Энэ нь 2024 онд бүртгэгдсэн тооноос 42-оор их байна. Хятадын Коммунист намын Төв Сахилгын Хяналтын Хороо болон Үндэсний Хяналтын Хорооноос гаргасан мэдээллээр 2025 онд 983.000 хүнд янз бүрийн асуудлаар сахилгын шийтгэл оногдуулсан нь өмнөх оны 889.000 хүнд сахилгын шийтгэл оногдуулсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Тус улс хахууль өгөгч болон авлига авагчдыг хоёуланг нь хатуу шийтгэх зарчмыг тууштай баримталсаар ирсэн. Мэдээллээс харахад эрх баригчид 2025 онд 33.000 хүнийг хахууль өгсөн хэргээр шалгаж, 4306 хүнийг прокурорт шилжүүлсэн нь 2024 онд бүртгэгдсэн 26.000 мөрдөн байцаалт, 4271 шилжүүлгээс мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. Саяхан ХКН-ын Сахилгын хяналтын төв комиссоос гаргасан мэдэгдэлд санхүү, төрийн өмчит аж ахуйн нэгж, эрчим хүч, боловсрол, нийгэмлэг, хөгжлийн бүс, тендер зэрэг өндөр эрсдэлтэй салбаруудад хяналт шалгалтыг улам гүнзгийрүүлнэ гэдгээ зарлажээ.

Эх сурвалж: https://www.chinadaily.com.cn/.../WS696b0100a310d6866eb34...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.