Н.УЧРАЛ: ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС ШУУРХАЙ, ШУДАРГА ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮСЭЖ БАЙНА
Үйл явдал
/
2 цаг 32 мин
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй Эрүүл мэндийн бодлогын хорооноос салбарын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн зөвлөх, төрийн өмчийн эмнэлгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, эмч, мэргэжилтнүүд, өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийнхэн, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.02.24/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож үг хэлэхдээ “Сайн эмч, мэргэжилтнүүдийн ачаар миний бие эдгэрч өнөөдөр ажлаа хийж яваадаа та бүхэнд талархаж байна. Эмийн чанар учир дутагдалтай болохоос биш манай эмч, мэргэжилтэн, ажилтнуудын ур чадвар дутаагүй гэдгийг мэдэрсэн хүний хувьд УИХ-д эмийн чанарыг сайжруулах түр хороо байгуулан ажиллаж байсан. Эмийн үнийн өсөлт, түүнээс үүдэлтэй айл өрхийн зардалд ирж буй дарамт өндөр хувьтай байна. Иймд хүн бүрд хамаатай энэ салбарыг нэг цонхоор харах нь чухал тул энэхүү бодлогын хороог байгуулах нь зүйтэй гэж үзсэн. УИХ-д ч ийм чиг үүрэгтэй ажлын хэсэг бий. Иргэд эмнэлэг, эрүүл мэндийн салбараас хүлээлтгүй, чирэгдэлгүй, санхүүгийн дарамтгүй, шуурхай, шударга үйлчилгээг хүсэж байна” гэв.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал цаашид хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход онцгойлон анхаарч ажиллахдаа “Иргэнээ чөлөөлнө, эмчээ чөлөөлнө, эмнэлгээ чөлөөлнө, тогтолцоогоо чөлөөлнө” гэсэн дөрвөн зүйлд зорих болно гэдгээ танилцуулав.
Харин иргэд, олон нийтэд хандан “Сэрэмжил, эрт илрүүл, эрт эмчил, байнга хяна” гэсэн зарчмаар ажиллаж, амьдарвал бид эрүүл мэндээ хамгаалж чадна гэж уриалсан юм.
Хэлэлцүүлгийн ерөнхий чиглүүлэгчээр Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганмаа ажиллаж, панелистаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын даргын Нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын зөвлөх С.Энхболд, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг болон хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцов.
Дээрх оролцогчид эрүүл мэндийн салбарт гарч буй ахиц, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах зүйлс, эмч, ажилчдын ачаалал, цалин хөлсний хүртээмж, иргэд, олон нийтээс тавьж буй шаардлагууд, төр, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа, иргэдийн дунд зонхилж буй өвчнүүд, түүнээс сэргийлэх эрт илрүүлгийн үр дүн зэргийг тодруулж ярив.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбартаа гарч буй гол үзүүлэлтээс дурдахдаа сүүлийн гурван сард эмийн үнэ өсөөгүй, инфляцид нөлөөлөөгүй гэдгийг онцолсон бол Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд сэтгэцийн эрүүл мэнд, залуусын эрүүл мэндэд түлхүү анхаарч ажиллаж буйг тодотголоо.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбартаа гарч буй гол үзүүлэлтээс дурдахдаа сүүлийн гурван сард эмийн үнэ өсөөгүй, инфляцад нөлөөлөөгүй гэдгийг онцолсон бол Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд сэтгэцийн эрүүл мэнд, залуусын эрүүл мэндэд түлхүү анхаарч ажиллаж буйг тодотголоо.
Энэхүү хэлэлцүүлгээс гарсан үр дүн, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан эрүүл мэндийн салбарын зүйл заалт, түүний хэрэгжилтийн талаар удахгүй болох намын Бага хурлын II хуралдаанд танилцуулах юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.