ДУНДГОВЬ АЙМАГТ 1250 ШИРХЭГ БОД МАЛЫН НЭМНЭЭГ ХАНДИВЛАЛАА
Үйл явдал
/
1 цаг 55 мин
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Урбан брэнд болон Рио Тинто компани хамтран Дундговь аймагт 1250 ширхэг бод малын нэмнээ хүлээлгэн өглөө.
Хандивыг Рио Тинто компанийн Хэрэг эрхлэх ерөнхий зөвлөх О.Анар, Урбан жинс ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Болормаа нар Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал нарт хүлээлгэн өгөв. Тус нэмнээг өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилах ажлыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт хариуцуулсан байна.
Энэхүү бод малын нэмнээ нь өвлийн хүйтэн, салхи шуурганаас хамгаалах, малын тарга хүчийг алдуулахгүй байх, хорогдлоос урьдчилан сэргийлэхэд бодит дэмжлэг болж, мал сүргийг эсэн мэнд онд оруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.