Харвардын анагаахын сургуулийн оюутнуудын судалгаанд МОНГОЛ ОЮУТАН Г.ЭНЭРХЭН тэргүүлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 10 мин

Монгол залуу судлаач дэлхийд тэргүүлжээ. Тодруулбал, 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Харвардын Анагаахын сургуулийн (Harvard Medical School) оюутан Г.Энэрхэн элэгний хорт хавдрын суурь судалгаагаараа тус сургуулийн "Шилдэг залуу судлаач" (New Investigator Research Award)-ын эзэн болж, тэргүүн байрт шалгаран томоохон амжилт үзүүлжээ.

Түүний ахалсан баг элэгний хорт хавдрын эсийн нөхөн төлжилт болон эрт үеийн оношилгооны цоо шинэ аргачлалыг танилцуулсан нь шинжлэх ухааны асар өндөр ач холбогдолтой хэмээн Харвардын шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авчээ.

Г.Энэрхэн нь дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн их сургуульд суралцахын зэрэгцээ хүн төрөлхтний сайн сайхны төлөөх шинжлэх ухааны томоохон судалгааны ажилд манлайлан оролцож, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.