ЭКСПОРТ МОНГОЛ- ЭКСПОРТЛОГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
“Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортоор эдийн засгаа төрөлжүүлье” уриан дор “Экспорт Монгол экспортлогчдын зөвлөлдөх уулзалт" зохион байгуулагдаж байна.
Тус зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Food and Agriculture Organization of the United Nations (FAO), Монголын Ноос Ноолуурын Холбоо, Ноолуурын Холбоо, Экспорт Олон Улсын Худалдааны Төв Export Mongolia хамтран зохион байгуулж буй.
Тус уулзалтын зорилго нь уул уурхайн бус салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, Төрийн болон олон улсын байгууллагуудын бодлогын уялдааг сайжруулах, Экспортын нэмүү өртгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санал шийдлийг хэлэлцэх, Олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын санал боловсруулах зорилготой аж.
Зөвлөлдөх уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого зохицуулалтын газрын дарга А.Гэрэлзаяа, Мэдээлэл технологи, зах зээл, борлуулалтын хэлтсийн дарга Б.Батболд нар оролцож экспортын боломж, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.
Тус арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчид, төрийн болон олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоодын 100 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.
Зөвлөлдөх уулзалт яг одоо салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 16 мин
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 09 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
2026-02-24