Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхан, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жахонгир Шамсиев болон холбогдох албаныхантай уулзлаа.
Уулзалтаар хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний хэрэгжилт, явц болоод цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцууллаа. Түүнчлэн тэрээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд бодит дэмжлэг үзүүлж, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг тууштай өргөжүүлж ирсэнд талархал илэрхийлсэн бөгөөд хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, бодит боломж, шинэ санаачилгуудын талаар хэлэлцэв. Мөн цаашид ЕСБХБ болон Улаанбаатар хотын хооронд эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.




Холбоотой мэдээ
-
Өчигдөр 13 цаг 59 мин
-
Уржигдар 17 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 54 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин
-
Уржигдар 13 цаг 37 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
2026-02-24