Монгол-Тайваны ЖДҮ эрхлэгчид хамтарсан сургалтад хамрагдана
Батхуяг
Үйл явдал
/
2026-02-26

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Николай Ван Кай Ю-тэй уулзалт хийв.

Тайваний Эдийн Засгийн яамны “Жижиг, дунд үйлдвэрийн захиргаатай” хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах, богино, дунд хугацааны сургалтад ЖДҮ эрхлэгчид болон ЗГХА-ЖДҮГ-ын албан хаагчдыг хамруулах, харилцан айлчлал зохион байгуулах, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Монгол-Тайваний бизнес эрхлэгчдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, хамтарсан үзэсгэлэн худалдаа Тайпей хотод зохион байгуулах зэрэг ажлуудын талаар ярилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.