УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн нэгдсэн шйидвэрт хүрч УИХ-ын дарга Н.Учралыг МАН-ын дарга учраас чуулган удирдах нь ёс зүйгүй хэмээн үзэж, намын даргын ажлаа өгөхийг шаардаж бойкот зарлаад 14 хонож буй. АН-ын бүлгийн улстөрийн энэ шийдвэр нь МАН-ын бүлгийн зарим гишүүдэд ч таалагдаж, намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэх байр сууриа нэгтгээд бүлгийнхээ хуралд ч суухгүй, чуулгандаа ч суухгүй, ирцээр боомилоод буй. Дэлхий нийтэд геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн үед хууль тогтоох дээд байгууллага яаралтай хуралдаж, зохио шийдвэр гаргах хэрэгтэй болчихоод байдаг. Ёстой нөгөө ЯДАЖ БАЙХАД ЯР гэгч л болоод буй. Улстөрд өрнөөд буй эл гацааг арилгаж, эв зүйг нь олох гэж МАН-ын аппарат ихэд идэвхтэй хөдлөж эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өрөөнд өчигдөр /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс уулзалдсан сурагтай. Эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтаас гарсан даруйдаа Я.Содбаатар сөрөг хүчин буюу Ардчилсан Намын гишүүд рүү нэг бүрчлэн холбогдож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд заавал суухыг “гуйсан, шахсан, зарим тохиолдолд зандарч” ч үзсэн сурагтай. Ёстой л нөгөө эр хүний 13 мэхээ, улстөрчийн ухаантайгаа хослуулсан аж.
Энэ нь наанаа цөвшилцөх, ээдрээт нөхцөл байдлыг найрагаар шийдэх гэсэн оролдлого ч цаагуураа Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэл, бүр тодруулбал “гэрийн даалгаврыг” биелүүлэх гэсэн оролдлого ч байж мэдэх юм.
Энэ нь зүгээр нэг улс төрийн хов жив бус, харин МАН-ын дотоод хямрал ил гарч, ямар хэмжээнд задралд орсныг илтгэх дохио гэж ойлгож болох. Үнэндээ парламентын олонх болсон нам өөрийнхөө гишүүдийг чуулганд суулгаж чадахгүй, ирцээ бүрдүүлэхийн тулд Ардчилсан Намаас “аврал эрж” байгаа нь МАН-д эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл буцалж буйн тод жишээ.
МАН-ын эрх мэдлийн төлөөх тэмцэлд ард иргэд цөхөрч, төрийн бодлого, улс орны эрх ашгийн асуудал “гацаанд” ороод удлаа. Эцэст нь хэлэхэд, төр барьж буй нам нь дотоод эв нэгдлээ алдчихсан энэ дүр зураг бол улс төрийн хямралын тод, эмгэнэлтэй жишээ болж хувирсан гэхэд буруудахгүй болов уу.
Холбоотой мэдээ
-
3 цаг 52 мин
-
4 цаг 14 мин
-
21 цаг 3 мин
-
Өчигдөр 12 цаг 51 мин
-
Өчигдөр 10 цаг 48 мин
-
Өчигдөр 10 цаг 38 мин
-
Өчигдөр 09 цаг 01 мин
-
Өчигдөр 09 цаг 01 мин
-
Өчигдөр 10 цаг 38 мин
-
3 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 48 мин