
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 оны гуравдугаар сарын 9-нд өргөн барьсан "Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан билээ.
Гэвч хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Хууль санаачлагч Ерөнхийлөгчийн тамгын газраас өчигдөр аман байдлаар түр хойшлуулж өгөөч гэсэн. УИХ-ын шинэ дарга томилогдохоор ярилцаж хэлэлцэх зүйл байна гэж хэлсэн учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасаж, түр хойшлуулж байна" хэмээн алх цохив.
Ийнхүү УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг УИХ-ын дарга томилогдох хүртэл түр хугацаанд хойшлуулж байна. Хэрэв өнөөдөр хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бол энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулагдах байсан юм.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд:
- Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
- Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна,
- УИХ-ын гишүүн ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатай бөгөөд ирц, санал хураалтад хангалттай оролцоогүй бол эргүүлэн татах үндэслэл болно хэмээн тусгажээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 11 цаг 09 мин
-
Өчигдөр 10 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин