Баянгол дүүрэгт 2026 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 км явган болон дугуйн зам хийнэ. Энэ хүрээнд дүүргийн гэр хорооллын 6 хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөнтэй дугуйн болон явган хүний зам тавих юм.
-
Энэ төсөл арга хэмжээний хүрээнд өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, менежер Ж.Баатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Энхтөр мөн зураг төслийг хийж байгаа компанийн төлөөллүүдтэй далан дагуу явж, замын трасст өртсөн буюу газар чөлөөлөлт хийх байршлууд болон энэ төсөл арга хэмжээний хүрээнд гэр хорооллын оршин суугчид руу чиглэсэн өөр ямар ажил хийж болох талаар санал солилцлоо.
-
Түүнчлэн дугуйн болон явган хүний зам хийхээр төлөвлөсөн 4 метр урттай дээрх далан дагуу замын трассд өртсөн 20 гаруй, мөн тухайн айлын орц гарц нь далан руу харсан 20 гаруй байршил байна. Иймд дүүргийн Газар зохин байгуулалтын албаныхантай ярилцаж дээрх байршлуудыг чөлөөлөх талаар эзэдтэй нь зөвлөлдөх, чөлөөлсөн айлын газарт сагсны болон тоглоомын талбай хийх талаар санал солилцлоо.
-
4 цаг 24 мин
-
21 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 54 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 10 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 54 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
21 цаг 45 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин