МАН-ын зөрчил чинээндээ тулж, Ерөнхий сайдаа огцруулж шинээр томилсон ч эвлэж нэгдэх шинж алга. Уг нь эцэс төгсгөлгүй улс төрийн талцалд гарц нээж өгье хэмээн Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар 287 -хон хоног алба залгуулсныхаа дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Олон нийт ч үүгээр асуудал эцэслэгдэх нь гэж ойлгосон. Гэтэл эрх баригч намын дотоодод үүссэн талцал, толхилцол улам даамжирч, төрөөр албыг барьцаалан “УИХ-ын даргад манайх ч хүнээ тавина” гэх өрсөлдөөн. Дээр нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох томилгоонд “Манайд хэдэн сайдын суудал өг, танайд тэдэн сайдын суудал өгнө” гэх хэрүүл, зодоон одоо ч үргэлжилсээр. Энэ дотроос хамгийн том “Хэрүүлийн алим” нь 35 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон Н.Учралын хэдхэн хоногийн өмнө орхиж боссон УИХ-ын даргын суудал. Сайд нарын томилгоонд бол хоёр тал хайнаа хагалсан гэх сураг чих дэлсэж буй. Ерөнхий сайд Н.Учралын хувьд “Зарим сайд нарыг улируулан ажиллуулна. Ажлын гүйцэтгэлийг нь харна. Олон улсад гэрээ хэлэлцээрийн шатанд яваа сайд нар бий. Гаднынхан манай улс төрийн дотоод нөхцөл байдлыг ойлгохгүй. Бүтэц бүрэлдэхүүний асуудал Төсвийн тодотгол дагаж орж ирнэ” гэх мэдэгдэл нэг талаар асуудалд хүлээцтэй байхыг, тэнцвэрийг хангана гэдгээ битүүхэн амласан үг байсан болов уу. Гэхдээ гэрээ, хэлэлцээрийн шатанд яваа сайд нар” гэдэг нь ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайханаас эхлээд үлдэнэ гэдгийг бараг л нэр, зүсээр нь хэлчихсэн хэрэг.
УИХ-ын 2024 оны сонгуулиар 126 гишүүнтэй парламентад 68 суудал авсан МАН-ын УИХ дахь бүлэг энэ удаа 30, 38 гэсэн хоёр хэсэгт хуваагджээ. Яг ийм талцал одоогоос найман жилийн өмнө буюу МАН-ын дарга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох үед үүсэж байв.
Энэ удаагийн УИХ-ын даргыг сонгох уралдаанд С.Бямбацогт “Улаан туг” өргөсөн ч батламжлах гэтэл хоёр тал улс төр хийж жийлцээд барсангүй. Түүний талд МАН-ын 38 гишүүн бий. Гэвч олонхын саналыг авахын тулд ХҮН, АН, ИЗНН, ҮЭ-ээс кноп гуйх шаардлага үүсжээ. С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ нарыг УИХ-д зүтгүүлсэн “Эсэргүү-30” фракцийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар толгойлж буй гэх. Эцэст нь хэн бяртай нь, эсвэл хэн сайн стратегич болох нь удахгүй харагдах биз ээ.
-
1 цаг 57 мин
-
10 цаг 30 мин
-
Өчигдөр 17 цаг 44 мин
-
Өчигдөр 17 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 41 мин
-
Өчигдөр 12 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 54 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 54 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
Өчигдөр 15 цаг 41 мин
-
Өчигдөр 17 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 13 мин