Хийн түлшинд шилжих хүсэлтэй айл өрхүүд хороондоо хандана
Үйл явдал
/
1 цаг 45 мин

зураг

Энэ онд “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах таван дүүргийн 35 хорооны өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэх жагсаалтыг гаргажээ.

  • Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 9, 11, 23, 28, 30, 31, 39, 43 дугаар хорооны 14,685 өрх
     
  • Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хорооны 12,229 өрх
     
  • Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 21, 22, 23, 7 дугаар хорооны 8,483 өрх
     
  • Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29, 30, 31 дүгээр хорооны 13,655 өрх
     
  • Сүхбаатар дүүргийн 12, 13, 2 дугаар хорооны 2,028 өрх, нийт 51,080 өрхийг хийн халаалтад шилжүүлнэ.

Төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд сууцныхаа дулаалгыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд шингэрүүлсэн хийн халаалтын зуухыг нийслэлээс нэг удаа үнэ төлбөргүй суурилуулна.

Иймд дээрх хороодод оршин суудаг, шингэрүүлсэн хийн халаалтад шилжих хүсэлтэй өрхүүд өөрийн харьяа хороонд хандан асуумжийн хуудсыг бөглөж, хүсэлтээ гаргаж бүртгүүлэхийг холбогдох албаныхан санууллаа.

Халаалтын улирал буюу тухайн оны есдүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал нийт 900 мянган төгрөгийн үнийн урамшуулал олгоно. Тус үнийн урамшууллыг бэлэн мөнгөөр олгохгүйгээр халаалтын улиралд хэрэглэсэн шингэрүүлсэн хийн төлбөрөөс үе шаттайгаар хасаж тооцох аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.