Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар огцрохын өмнөхөн Усны газарт ажиллаж, "Оюутолгой" ХК-д ус бохирдуулсны төлбөрөө нэн даруй барагдуулахыг шаардсан нь бий. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр ийн мэдээллээ. Банкууд хүртэл ус бохирдуулсны төлбөр төлж байхад жилд 10 гаруй сая м.куб ус ашигладаг Оюу толгой компани ус ашигласны төлбөрийн тухай асуудлаар бамбай хийж, бохирдуулсны төлбөрөөс бултах үйлдэл гаргаж байгаагаасаа ичих хэрэгтэй. Ус бохирдуулсан, ашигласан гэх ойлголт чинь хольж, хутгах аргагүй хоёр тусдаа асуудал!!! Ерөнхий сайд асан Г.Занданшатар ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй Оюу толгой компанийг ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй бол ус ашиглуулах эсэх асуудлыг хөндөнө гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн. Гэтэл Г.Занданшатарыг огцруулсны дараагаас зориуд иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж, ус бохирдуулсны төлбөрөөс зайлсхийхээр санаархлаа гэж Усны газрын дарга З.Батбаяр мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
2 цаг 5 мин
-
6 цаг 56 мин
-
20 цаг 31 мин
-
22 цаг 10 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 05 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
6 цаг 56 мин
-
20 цаг 31 мин