ХҮН нам: Т.Доржхандыг Шадар сайдаар, Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилуулах саналаа хүргүүлсэн
Үйл явдал
/
1 цаг 51 мин

ХҮН намын зөвлөл УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэнтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

П.Ганзориг,

"УИХ-ын дарга нь намаасаа татгалзах ёстой гэсэн АН-ын бүлгийн санаачилсан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Мөн ХҮН намын зөвлөл дээр УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын парламентын дархлаа, ардчилалд ямар байдлаар ажиллахаар зорьж байгаа талаар мэдээлэл сонслоо. Намуудын тэгш оролцоог хангах, байнгын хороо, дэд хороон дээр энэ бодлогоо тууштай барьж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Өөрийнх нь зүгээс УИХ-ын дарга болмогцоо намаасаа татгалзахад бэлэн гэдгээ мөн илэрхийлээд байгаа. Тиймээс ХҮН намын зөвлөл С.Бямбацогтыг УИХ-ын даргад олонхиор дэмжиж байна.

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэх Засгийн газрт ХҮН намыг хамтрах санал бүхий урилгыг бид Засгийн газар тогтвортой байх нөхцөлтэйгөөр хүлээж авсан. ХҮН намын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарын бодлого, шинэчлэлийн олон зорилго бий учраас үүнийгээ хэрэгжүүлэх боломжийг хангахын тулд Одоогийн Шадар сайд Т.Доржханд шинэ Засгийн газарт үргэлжлүүлээд ажилллах, мөн Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг томилох саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.