Сарын 8 саяын цалинтай У.БААТАР захирал “Сэлбэ 20 минутын хот” төслийг “царцааж” байна уу...
Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 19 мин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж зарлаж байсан. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотын удирдлагууд АГААРЫН БОХИРДЛЫГ АРИЛГАЖ, АВТОЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ бууруулах чиглэлийн 10 орчим МЕГА төслийг мөн л хэрэгжүүлж, өөрсдөө санхүүжилтээ босгохоор зарласан.  Тэдгээрийн нэг нь “Сэлбэ 20 минутын хот” төсөл. Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар хоёр дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч буй уг төслийн ажил 2025 оны 10 сард албан ёсоор нээлтээ хийсэн. 2027 оны гэхэд эхний ээлжний айлуудыг оруулахаар болсон.

Сэлбэ дэд төв нь 45.610 иргэнд зориулсан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг нэг дор төлөвлөсөн анхны анхны 20 минутын жишиг хот болох юм.  Сэлбэ дэд төвд 10.068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм.

Энэ төслийг “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК хариуцан явуулж байгаа. Гүйцэтгэх захирал нь У.Баатар гэх залуу бий. Түүний сарын цалин нь 8.000.000 төгрөг. Үйлчлэгч нь сард 2.000.000 төгрөгийн цалин авдаг. Гэвч ажил нь ахиц муутай яваад хэн харуицлага хүлээх вэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.