Чойжоо сайдын үед “чадарсан” ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР Б.НАЙДАЛААГИЙН гарт очоод "ТАГ ХАРАНХУЙ" болно
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 53 мин

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар МАН-ын дарга Н.Учрал сонгогдож, одоо танхимаа бүрдүүлэхээр “гуравдугаар хоолны менью”-аа гаргаж байна. Засагаа тогтвортой байхлгахын тулд мэдээж “татвар эм” буюу жижиг намуудтай “эвцэлдэнэ”. Энэ хүрээндээ ХҮН намыг Засаг хамтран ажиллах урилга хүргүүлсэн.  ХҮН нам ч яахав ахиухан мөнгө хусахын тулд урилгыг уриалгахан хүлээж авав. Намын дарга Т.Доржханд ШАДАР САЙДЫН суудалдаа хэвээр үлдэх бол Эрчим хүчний яамыг Б.НАЙДАЛАА гишүүнд бэлэг болгон өгөхөөр тохирсон гэнэ.

Энэ салбарыг Б.Чойжилсүрэн сайд элэгээр нь хэвтүүлж “чадын хонхорт” унагасан. Одоо эрчим хүчний талаар “А”-ч мэдлэггүй Б.НАЙДАЛААД өгчихвөл тэгээд сүйрнэ л гэсэн үг шүү, Ерөнхий сайд аа!! Танай намд уг нь Ц.Даваасүрэн, М.Энхцэцэг гээд энэ салбарын жаргал зовлонг мэдэх, мэргэжлийн хүмүүс байгаа. Юу ч мэдэхгүй “харь элэгийн хүн”-д стратегийн чухал салбараа өгч тоглуулж, тогоо таслуулж байхаар намынхаа эв хавыг бодоод наад хоёрынхоо нэгэнд өгчихвөл дээрсэн. Нэгнт л энэ салбарыг золигт гаргаж байгаа бол “ХҮН-ий нохой идэхээр өөрийн нохой ид” гэгчээр намынхандаа өгчихгүй. Ядаж буух эзэнтэй, буцах хаягтай байхсан.

Т.Доржханд тэргүүтэй нөхдүүд “ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ” гэх сүржин нэртэй, даржин ажил хийсэн. Энэ хүрээнд талхны мөнгөө яая гэж байгаа иргэд халаасаа тэмтэрч ТОГНЫ МӨНГӨӨ нэмж төлдөг болсон. Нэмэгдсэн мөнгийг нь ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарынхан “АВЛИГА” хэлбэрээр хувьдаа завшчихсан шүү дээ... Одоо ХҮН намынханы гэдсийг дүүргэх шаардлага байна уу...

Ядаж салбар хариуцаж байгаа хүнээ сайн судласан уу. Б.Найдалаа гишүүн “ХӨГЖЛИЙН БАНК”-ны хэрэгт орооцолдон ШҮҮХИЙН ХААЛГА татсаар яваа. Нэг салбараас ХУМСАЛСАН ХҮН ахиад өөр салбараас ХУЛГАЙЛАХГҮЙ байхын аргагүй шүү. Булгийн эх булингартай бол АДАГ нь ч бас булингартай гэдэг дээ... !!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.