ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас хувь хүний онцлогт тохируулан дотооддоо гаргаж авсан хавдрын эсрэг анхны РНХ вакциныг хэрэглэж эхэлсэн талаар мэдээллээ. “Неоонковак” хэмээх энэхүү бэлдмэлийг “Радиологийн анагаах ухааны судалгааны үндэсний төв”-д арьсны меланомтой 60 настай өвчтөнд туршжээ.
Энэ вакциныг өвчтөн бүрд тусгайлан зориулан боловсруулдаг. Туршилтаар хавдрын эсүүдтэй тэмцэх дархлааны тогтолцоог идэвхжүүлэхэд тустай гэсэн дүгнэлт гарчээ.
Гамалайн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны төвийн эрдэм шинжилгээний удирдагч А.Гинцбург “Вакцин нь хавдрын үсэрхийлэл (метастаз)-ийг зогсооход тустай. Хавдрын бүх эсийг таньж устгахаас гадна дархлааны системийг тохируулах чадвартай. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко хавдрын эсрэг вакциныг эмнэлгийн үнэ төлбөргүй тусламжийн хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм.
Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Г.Красников дээрх бэлдмэлүүдийг боловсруулах ажлын талаар ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “ОХУ-д хавдар болон аутоиммун өвчний эсрэг шинэ үеийн хэд хэдэн вакциныг гаргаж авахаар ажиллаж байгаа” талаар мэдэгдсэн байна. Мөн Оросын эмийн салбарын ололт амжилт цаг хугацааны шалгуурыг давж ирснийг сануулав. Тухайлбал, “Спутник” вакцин нь гадаадын их сурталчлагдсан вакцинуудтай харьцуулахад дэлхийд хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдсон бөгөөд гадаадын вакцинуудад сөрөг нөлөө илэрч байсныг тэмдэглэжээ.
-
1 цаг 43 мин
-
5 цаг 36 мин
-
10 цаг 27 мин
-
Өчигдөр 19 цаг 39 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 17 цаг 57 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 05 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
10 цаг 27 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Өчигдөр 19 цаг 39 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
Өчигдөр 17 цаг 57 мин