Монгол Улс саяхныг мхүртэл Хүнс, Хөдөө аж ахуйн яамтай, хаана ч очсон хашир малчдын аманд мад тавиулаад байхааргүй боловсрол, мэдлэгтэй нэгнийг сайдаар тавьдаг. Махны үнэ, чанарын талаар ярих юмгүй явав. Улс төр утгаа алдаж, төр нь тоглоом болж, салбарын сайд нар нэртэй “намын сааль хураагчид” бий болсноос хойш мах идэж чаддаг болохоос мал гэж мэдэхгүй, малчин гэж хэн болох тухай ойлголтгүй, хатуухан хэлчихэд малаасаа дор нөхдүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг толгойлдог болсон. Энэ үнэн болохыг ХХААХҮ-ийн шинэ сайд Ц.Идэрбат баталлаа.
Ерөнхий сайд Н.Учрал уг нь түүнийг хөдөө төрж өссөн, иргэдийн зовлон бэрхшээлийг шийдэж байдаг ИТХ-ын төлөөлөгч байсан, аймгийн Засаг даргаар ажиллсан туршлагатайд олзуурхаж ХХААХҮ-ийн сайдаар томилсон байх. Итгэлийг зүтгэлээр гэгчээр шинэ сайд ажлаа дөнгөж аваад махны үнэ нэмэгдсэн шалтгааныг тодруулахаар хүнсний захуудыг “сурвалжилжээ”. Харамсалтай нь хариу нь муухан дадлагын оюутныхаас ч долоон дор. Юу гэсэн бэ гэхээр, Ц.Идэрбат сайд захаар яваад иргэдийн сошиалд бухимдаад байгаа шиг 35 мянга төгрөгийн үнэ хүрсэн мах олж чадаагүй гэнэ. Сайдын явсан өдөр “Саруул төв”, Имартын сүлжээ дэлгүүрт мах 28-31 мянган төгрөгт хүрсэн бол “Дэнжийн мянга” дээр хонины гулуузыг кг-ыг нь 16-17 мянгаар бөөндөж байгаатай таарсан хэмээн судалгаагаа тайлагнасан. Гэтэл иргэдийн дотор бөөний үнээр мах авч чадах тэнхээтэй нь хэд вэ. Гулуузаар нь бөөндөж авах байтугай гэр хороололд төмсөө ширхэгээр, талхаа таллаж, махаа грамаар авч голоо зогоож буй айл олон бий.
Ц.Идэрбат сайд өөрөө мах иддэг байж таарна. Харин махны үнийг бол мэддэггүй юм байна. Энэ салбар ийм сайдтай байвал “махчин” гэж нэрлэгддэг ч малаасаа цөөхөн монголчууд минь удахгүй хоол тэжээлийн дутагдалд орж улам цөөрч доройтох нь ээ.
-
1 цаг 47 мин
-
Өчигдөр 13 цаг 19 мин
-
Өчигдөр 13 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 38 мин
-
Өчигдөр 08 цаг 42 мин
-
Өчигдөр 08 цаг 27 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
2026-04-03
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 12 цаг 21 мин