
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдөр буюу /2026.04.07/ байдлаар улаанбурхан өвчний 23 шинэ тохиолдол батлагдсан байна. Тус өвчлөлийн 10 нь нийслэлд, 13 нь орон нутагт бүртгэгджээ.
Улмаар улаанбурханы батлагдсан тохиолдол 14,585 болсон бөгөөд үүнээс 11,769 нь нийслэлд, 2811 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор тус өвчнөөр 73 хүн эмчлүүлж байгаагаас 68 нь эмнэлэгт, тав нь гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм.
Нийт нас баралтын тоо 17 байгаа бөгөөд биеийн байдал хүнд таван иргэн байгаа аж. Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5,268 тохиолдлоор тэргүүлж байгаа бол 0-4 насныхан 3,591 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг анхаарууллаа.
-
2 цаг 1 мин
-
Өчигдөр 13 цаг 19 мин
-
Өчигдөр 13 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 38 мин
-
Өчигдөр 08 цаг 42 мин
-
Өчигдөр 08 цаг 27 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
2026-04-03
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 12 цаг 21 мин
