НИТХ-ын төлөөлөгч Б.МӨНХБАТ “нууц” гэсэн нэрийн дор 5 удаагийн гүйлгээгээр 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГ хулгайлсан уу...
Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 21 мин

Монгол төрд зартай “хулгайч” олон бий. Тэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан хуулийн аргаар “ХУЛГАЙ” хийх нь ихэссэн. Харин энэ байдлыг нь хулгай хийж чадаагүй МАН-ынхан илчилсэн. Ерөнхий сайд асан Л.ОЮУН-ЭРДЭНИЙН Засгийн газар “нууц” гэсэн нэртэй гэрээгэр дамжуулан маш том хулгай хийснийг ард түмэн мэддэг болсон. “Офтейк” гэсэн гэрээнүүдийг “НУУЦ” гэсэн тамга дарж, олон сая долларыг зувчуулсан байж болзошгүй тухай ярьдаг.

Тэгвэл энэ “НУУЦЫН ХУЛГАЙ” нийслэлд ч бас нүүрлээд байна. Тодруулбал, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.МӨНХБАТ гэгч этгээд “НУУЦ” гэсэн ангилалаар 1 тэрбум 520 гаруй сая төгрөгийг “ЗАВШСАН” байж болзошгүй нь.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 12 сард “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийг батласан. Уг хуулийн 8.1.Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана” хэмээн заасан нь бий.

Гэтэл НИТХ-ын төлөөлөгч бөгөөд НХОГ-ын дарга Б.МӨНХБАТ нь 1,520 сая төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээний мэдээллээ “НУУЦ” гэж оруулсан нь анхаарал татаж байна. Хууль тогтоогчид “НУУЦ” гэсэн бүхэн ХУЛГАЙ гэж тайлбарлаж байгаа тул НИТХ-ын төлөөлөгч Б.МӨНХБАТ нууц утгаар таван удаагийн гүйлгээгээр 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГ завшсан байж болзошгүй нь. Энд хэн нэгнийг гүтгэсэн зүйл үгүй. Гагцхүү цагаан дээр хараар бичиж, улс даяар даган мөрдөж буй хуулийн заалтыг үндэслэхэд ийм ноцтой ойлголт төрүүлж байна.

Б.МӨНХБАТ төлөөлөгчийн “давхар дээл” бүхий Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2025 оны 07 дугаар сарын 01-нд “ГАН ТӨМӨР КОНСТРАКШН” ХХК-ийн MN150032005001602111 тоот данс руу 748,752,813.00 төгрөг “нууц” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн бол 2026 оны 01 сард  2819236 регистрын дугаартай “МӨНХ ИНЖ КОНСТРАКШН” ХХК-ийн MN250004000473002064 данс руу “нууц” гэсэн гүйлгээний утгаар 7,660,093.00 төгрөг, өөрийн байгууллагийнхаа MN810005005111758189 данс руу 15,320,185.00 төгрөгийг “нууц” гэсэн ангилалаар, “ГАН ТӨМӨР КОНСТРАКШН” ХХК-ийн MN150032005001602111 данс руу 357,137,531.00 төгрөг, мөн өөрийн байгууллага руугаа барьцаа “нууц” гэсэн ангилалаар 391,900,630.00 төгрөгийг таван удаагийн гүйлгээгээр шилжүүлжээ.

Түүний “нууц” юу байсан бол гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд тус байгууллагаас НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ гаргуулж авсан “ГАН ТӨМӨР КОНСТРАКШН” ХХК нь Ж.Жаргалсайхан хувьцаа эзэмшигчтэй, Ү.Пүрэвсүрэн захиралтай барилгын засвар үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй 2015 онд байгуулагдсан аж ахуй нэгж байх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.