Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар анхны ээлжит бус хуралдаанаа даваа гарагт хийж татвар, нийгмийн даатгалын асуудлаас болж дансаа бариулсан ААН-ийн ДАНСЫГ НЭЭЖ ЧӨЛӨӨЛӨХ асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ дагуу 12,153 татвар төлөгч хуулийн этгээдийн 3,547.0 тэрбум төгрөгийн өрд арилжааны банк дахь данс битүүмжлэлтэй байсан. Данс битүүмжлэлийг чөлөөлөх ажиллагаа улсын хэмжээнд бүрэн хэрэгжсэн гэж Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд борлуулалтын орлого 400 саяас доош байвал НӨАТ-с чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулах зэрэг шинэчлэл оруулах ёстойг Ерөнхий сайд хатуу анхааруулаад Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Холбоотой мэдээ
-
8 цаг 18 мин
-
8 цаг 35 мин
-
9 цаг 49 мин
-
12 цаг 16 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
2026-04-03
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин