Монгол улсад Төрийн албаны зөвлөл гэж сүржин нэртэй, том гуншинтай байгууллага бий. Дарга нь Л.Цэдэвсүрэн гэж МАН-ын томчуудын “арын хаалганы эмэгтэй” бий. Төрийн албаны зөвлөл бол ямар ч чадамжгүй, зүгээр л төрийн нэрээр түрий барьж, мөнгө зарцуулдаг “амьгүй” байгууллага. Эднийх 5 гишүүнтэй. Гишүүд тус бүр нь мөн л ДАВХАР ДЭЭЛ өмсөж, давхар цалин бодуулж авдаг юм байна. Үүний тод илэрхийлэл бол Ёс зүйн хороо гэгч байгууллага. Төрийн албаны зөвлөлийг түшиглэн байгуулсан энэ газрын гишүүдээр ТАЗ-ийн гишүүд мөн ажилладаг.
Ёс зүйн хорооны ажлын албаны дарга А.Ганбаатарын тушаалаар 2025 оны 07 сарын 07-нд буюу наадмын өмнөхөн ТАЗ-ийн гишүүд “МӨНГӨН УРАМШУУЛАЛ” хэлбэрээр овоо мөнгө дансандаа авчаа. Ёс зүйн хорооны гишүүдэд олгох I, II улирлын урамшуулал гээд үндсэн цалингаа 50%-иар хоёр удаа нэмэгдүүлэн авчээ.
Тэд сайн ажилласан гэх шалтгаанаар ажлаа дүгнүүлж, өндөр хувь хүртэж урамшуулал авч байхад цэцэрлэгийн багш хүүхэд зодож, сувилагч буруу тариа хийж, бүртгэлийн мэргэжилтэн хэвтрийн хүнийг ортой нь өрөөндөө авчирч хурууны хээг нь уншуулж, хурган дарга нар өрөөндөө шээж, ёс зүйгүй үйлдэл гаргасаар байв.
Ёс зүйн хорооноос 2026 оны 03 дугаар сарын 23-нд Төрийн албан дахь Ёс зүйн төлөв байдал гэх тандан судалгааг 75 саяар иргэд болон төрийн албан хаагчдаас авна гэж тендер зарласан Монгол ардын зүйр үгэнд жишдэг “ниргэсэн хойно нь хашгирав” гэгч л болов. Уг албан хаагчдынхаа ӨРӨӨНДӨӨ ШЭЭЖ, бусадтай зодолдохоос өмнө энэ судалгааг авах ёстой байсан юм биш үү, давхар дээлтэй, давхар урамшуулал авдаг дарга нар аа!!
Холбоотой мэдээ
-
19 цаг 53 мин
-
20 цаг 10 мин
-
21 цаг 24 мин
-
2026-04-03
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
2026-04-01
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин