
Батлан хамгаалах салбарын "Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлийн жил"-ийн хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Энхийг сахиулагчдын нийгмийн хамгаалал: Асуудал, шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгээр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны орчинд гарч буй өөрчлөлт, шинэчлэл, Монгол Улсын энхийг сахиулагчдын нийгмийн хамгааллын эрх зүйн орчин, бодлогын зохицуулалт, хэрэгжилтийн түвшинд дүн шинжилгээ хийх, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлов.
Хэлэлцүүлгийг нээж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар хэлсэн үгэндээ энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, баталгааг бэхжүүлэх нь салбарын бодлогын чухал чиглэл болохыг онцлон тэмдэглэлээ.




Тус хэлэлцүүлэгт БХЯ, ГХЯ, ГБХНХЯ, ХЗДХЯ болон ЗХЖШ, ЦЕГ-ын удирдах албан тушаалтнууд, Стратеги судалгааны хүрээлэн, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид, ҮБХИС, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын энхийг сахиулагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.



Холбоотой мэдээ
-
5 цаг 59 мин
-
Өчигдөр 16 цаг 14 мин
-
Өчигдөр 16 цаг 01 мин
-
Өчигдөр 15 цаг 53 мин
-
Өчигдөр 15 цаг 44 мин
-
Өчигдөр 14 цаг 44 мин
-
2026-04-03
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 16 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин