Л.ЭНХ-АМГАЛАН: Төсвийн 1,2 тэрбумаар "ШИНЭ МОНГОЛ" сургуультай гэрээ хийгээд СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ болчихов уу...
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 38 мин

Ерөнхий сайд Н.УЧРАЛЫН тэргүүлсэн Засгийн газарт Боловсролын сайдын албыг хашихаар болсон Л.Энх-Амгалан сургуулийн менежментийн талаар санал дэвшүүллээ. Тэрбээр Сургуулийн менежмент хаачсан бэ? Шинэ Монгол сургуультай 1,2 тэрбум төгрөгийн гэрээ хийгээд л сургуулийн менежмент хийчихсэн гэж үзэж болдог юм уу?

Би төрийн сургуулиудыг Шинэ Монгол сургууль болгоод яваарай гэж та нарт захиад явсан уу? Ингэж нэг сургуультай ийм гэрээ хийж болдог юм уу? Би төрийн сургуулиудыг бүгдийг Кембрижийн тогтолцоонд шилжүүлээрэй менежментийг нь хийгээрэй гээд захиад явсан.

Цахим шилжилт хаачив. Их өгөгдлөө яагаад ашиглаж чадахгүй унтрааж байгаа юм бэ. Их өгөгдлийг ашиглахгүйгээр та нар яаж бодлого хийдэг юм бэ. Ажлаа яаж төлөвлөдөг юм бэ. Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хуралдаан дээр энэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг сонссон. Энэ гүйцэтгэлийн тайлан дээр боловсролын түвшний үзүүлэлт нэг функтээр багасчихсан байна. Бодлогын хэрэгжилтүүд маш дундуур байсан гэж дүгнэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.