
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх, хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал болсон морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд ЦДБЭЧ-ын материаллаг баазыг түшиглэн сонгогдсон алба хаагчдыг морин хуурын сургалтад хамруулах төслийг эхлүүлснийг Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар зохион байгуулагдаж буй энэхүү сургалтад төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангиудаас сонгогдсон алба хаагчид хамрагдаж буй аж.
Тэд морин хуур хөгжмийн анхан шатны мэдлэг, ур чадвар эзэмшиж, үндэсний өв соёлын үнэ цэнэ, уламжлалыг ойлгон өвлөх, эх оронч үзлээр төлөвшүүлэх үйлсэд гар бие оролцон, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Цаашид тус сургалтыг хөдөө орон нутаг дахь анги, салбаруудын алба хаагчдыг хамруулж, үе шаттайгаар өргөжүүлэхээр төлөвлөжээ.


-
1 цаг 22 мин
-
1 цаг 29 мин
-
2 цаг 12 мин
-
2 цаг 53 мин
-
21 цаг 32 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 21 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 41 мин
-
Уржигдар 12 цаг 03 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
21 цаг 32 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 41 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин