Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад АН-ын бүлэг завсарлага авав. Уг хуулийг болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэх асуудлаар санал хураахын өмнө АН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүссэнээр ийнхүү “цонх” үүсэв.Өчигдөр хэлэлцүүлгийг үргэлжлүүлж болох байсан ч УИХ-ын дарга С.Бямбацогт “Маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ” хэмээн хойшлуулснаар өнөөдөр болгосон.Тэгвэл энэ хооронд юу болох бол гэдэг сонин. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин хэлэхдээ “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал дуусаагүй, өнөөдөр ч үргэлжилж байгаа тул гишүүдийн ирц хангалттай биш байгаа. Энэ хууль нь парламентыг хариуцлагатай болгохтой холбоотой, нөгөө талаасаа парламентын ардчиллыг эмзэг байдалд оруулж болзошгүй гэдэг шүүмж өрнөөд байна. УИХ-ын гишүүдийн ирцийг сайжруулж саналаа өгөх боломжийг хангах үүднээс Ардчилсан намын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага хүсэж байна” гэсэн юм. УИХ-ын дарга АН-ын бүлгийн хүсэлтийг зөвшөөрснөөр ирэх долоо хоногийн пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл асуудал “цонхлов”. Хуулийг батлах, эсэхээр талцсан Ерөнхийлөгчийн институт, УИХ хоёрын зүгээс ямар акц хийх нь тэдний үг, үйлдлүүдээс харагдах биз ээ.
-
1 цаг 58 мин
-
2 цаг 5 мин
-
2 цаг 48 мин
-
3 цаг 29 мин
-
22 цаг 8 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 21 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 41 мин
-
Уржигдар 12 цаг 03 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
22 цаг 8 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 41 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин