Чингэлтэй дүүрэг бараг нэг тэрбум төгрөгийн өртөгтэй “УХААЛАГ САМБАР”-ын тендер зарлажээ
Төсвийн ийм хэмжээний хөрөнгийг боловсролын салбарт зарцуулах нь зарчмын хувьд буруу биш ч, өнөөгийн нөхцөл байдалд үнэхээр оновчтой шийдвэр мөн үү. Нийслэлийн сургуулиудын суурь асуудлууд болох анги дүүргэлт, багшийн хүрэлцээ, сургалтын орчны ялгаа бүрэн шийдэгдээгүй байхад өндөр өртөгтэй технологийн худалдан авалт тэргүүлэх ач холбогдол мөн эсэх нь эргэлзээтэй.

“Ухаалаг самбар” нь сургалтын чанарыг сайжруулж болох ч зөвхөн төхөөрөмж худалдан авснаар үр дүн шууд гарахгүй гэдгийг эрх биш Чингэлтэй дүүргийн удирдлагууд мэдэх байлтай. Тендерийн ил тод байдал, үнэ өртгийн бодит үндэслэлд олон нийт хяналт тавих шаардлагатай. Ижил төрлийн төхөөрөмжүүдийн зах зээлийн үнэ, чанарын харьцуулалт тодорхой бус байвал “үнэ хөөрөгдсөн” гэх хардлага үүсэх нь гарцаагүй. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн хөрөнгө. Тиймээс ийм том дүнтэй шийдвэр бүр бодлогын эрэмбэ, үр өгөөж, ил тод байдлын шалгуурыг давсан байх ёстой. Үгүй бол “Ухаалаг самбар” бус, харин “Уршиг ихтэй шийдвэр”-ийн жишээ болж үлдэх эрсдлийг бодоорой ЧД-ийн удирдлагууд аа !!!

Холбоотой мэдээ
-
7 цаг 7 мин
-
7 цаг 14 мин
-
7 цаг 57 мин
-
8 цаг 37 мин
-
Өчигдөр 15 цаг 50 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 41 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 03 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин