ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДЫГ УНДНЫ УСНЫ ТӨХӨӨРӨМЖ, АЯГА ТАВАГ АРИУТГАГЧТАЙ БОЛГОХ НЬ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ.
Үйл явдал
/
1 цаг 56 мин

Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нартай үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд санал солилцлоо.

Үдийн хоол хөтөлбөр бол эрүүл шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэхээс гадна, хоол шим тэжээлийн боловсрол олгох, аюулгүй орчин бүрдүүлэх, зөв хүн болон төлөвшүүлэхэд ач холбогдол өндөр.

Хүүхэд ус ууж хэвших, усны хэрэгцээгээ сургууль дээр нөхөх нь эрүүл мэндийн маш өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн бүх сургууль, цэцэрлэгийн гал тогоо аяга таваг ариутгагчтай болсноор ходоод гэдэсний өвчлөл эрс багасна.

Боловсролын яамны Боловсрол нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын Хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “Боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өнөөгийн байдал, шийдлийн талаар гишүүдэд танилцууллаа.

Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил:

“Хүүхдэд шаардлагатай шингэн уулгах нь тэдний эрүүл мэндэд тустай. Одоо үеийн хүүхдүүд чихэртэй ус их уудгаас болж усны дутагдалтай байна.

Хүүхэд усны дутагдалд орсноор ядрах, толгой нь өвдөх, анхаарал нь төвлөрөхгүй байх сөрөг үр дагавруудтай.

Тиймээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад ундны усны төхөөрөмж буюу усны фильтер тавих хэрэгтэй” гэлээ.

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЛААРХ ТОВЧ ТООН МЭДЭЭЛЭЛ:

Ерөнхий боловсролын сургууль 2020-2021 онд 9 хоол зүйчтэй байсан бол 2025-2026 онд 319 хоол зүйчтэй болсон.

Цэцэрлэг 2020-2021 онд 2 хоол зүйчтэй байсан бол 2025-2026 онд 158 хоол зүйчтэй болсон.

Гал тогоо түрээсэлдэг сургууль 158 байсан бол 42 болж буурсан.

10 хүүхэд тутмын 1 нь Д витамины дутагдалтай гэсэн судалгаа гарсан байдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.