Б.БАТЦЭЦЭГ сайд шинээр томилогдсон Элчин сайдуудад ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ байгууллаа
Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 1 мин

Гадаад улсуудад Монгол улсаа төлөөлөн суух Элчин сайдууд Монгол Улсын Ерөнийлөгч У.Хүрэлсүхээс итгэмжлэх жуух бичгээ гардаж авсан. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааын сайд Б.БАТЦЭЦЭГ Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Элчин сайд нартай “Хариуцлага, үр дүн”-гийн гэрээ байгууллаа. Энэхүү гэрээнд хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ чин шударгаар, нэр төртэй биелүүлэх хамтын амлалт болоод төрийн бодлогыг бодит ажил, үр дүн болгох бүтээлч зорилтуудыг тусгасан.

Та бүхний санаачилга, зүтгэл, манлайлал манай улсын байр суурь, эрх ашгийн илэрхийлэл төдийгүй улс орны өөдлөн хөгжих, өсөн дэвжихэд чухал нөлөөтэй. Бид хийсэн ажил нь бодит үр дүнгээр үнэлэгдэх дипломат албыг төлөвшүүлэхийг хамтдаа зорьж байна.

Та бүхэн өндөр ёс зүй, бүтээлч хөдөлмөр, мэргэжлийн ур чадварт тулгуурлан Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд улам бэхжүүлнэ гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.