Баянзүрх дүүргийн Г.Жаргалсайхан дарга хогондоо дарагдсан хорооны дарга нар аа шагнажээ
Д.Оюунболд
Сэдэв, асуудал
/
2 цаг 44 мин

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан өөрийн сонгогдсон тойргийнхоо хороон дарга нар аа шагнаж урамшуулжээ

Нийслэлийн хамгийн хүн ам ихтэй дүүргийн нэг болох Баянзүрх өнөөдөр бодит байдал дээрээ хог, эмх замбараагүй байдал, хариуцлагагүй удирдлагын бэлгэдэл болоод байна. Иргэдийн амьдрах орчин доройтож, гудамж талбайд хог хаягдал ил задгай овоорсон энэ үед дүүргийн удирдлагуудын гаргаж буй шийдвэр нь дүүрэгтээ таарсан хог байх гэж. Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан хогондоо дарагдсан хорооны дарга нар аа шагнаж урамшуулжээ. Тухайлбал, төрийн албан хаагчдад “нийгмийн баталгаа” нэрээр их хэмжээний мөнгөн урамшуулал олгосон нь ил болсон.

Зарим мэдээллээр 2023-2025 оны хооронд нийт 1.3 тэрбум төгрөгийг ийм хэлбэрээр олгосон бол зөвхөн нэг удаад 21 албан хаагчид тус бүр 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байдаг . Асуудлын гол нь эдгээр урамшуулал бодит үр дүнтэй юу гэдэгт оршиж байна. Хороодын түвшинд ажиллаж буй удирдлагууд иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, хог хаягдлыг бууруулах, нийтийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх үүрэгтэй. Гэтэл бодит байдал дээр “камергүй, гэрэлтүүлэггүй бүсэд барилгын хог хаягдал ихээр хаягдаж байна” гэх мэдээлэл хүртэл дүүргийн удирдлагын түвшнээс гарч байна. Энэ нь хяналт, зохион байгуулалт хангалтгүй байгааг шууд илтгэнэ. Нөгөө талд, нийслэлийн удирдлагуудтай үүссэн маргаан нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Хотын дарга Х.Нямбаатар дүүргийн төсвийн зарцуулалттай холбоотой асуудал хөндөж, их хэмжээний мөнгийг “ӨӨРИЙН ХҮМҮҮСТ ТАРААСАН” гэх шүүмжлэл илэрхийлсэн бол дүүргийн удирдлага үүнийг үгүйсгэж, “БОДИТ БУС МЭДЭЭЛЭЛ” хэмээн няцаасан. Ийнхүү төрийн хоёр шатны удирдлагууд олон нийтийн өмнө зөрчилдөж буй нь асуудал ил тод, эргэлзээтэй байгааг харуулж байгаа юм. Гэтэл энэ бүх маргааны цаана хамгийн их хохирч байгаа нь ард иргэд.

Хогонд дарагдсан гудамж, стандарт хангахгүй орчин, шийдэгддэггүй асуудлууд байсаар атал удирдлагууд шагнал, урамшууллын асуудалд илүү анхаарч байгаа нь шударга ёсны мэдрэмжийг алдагдуулж байна. Төрийн албан хаагчдыг дэмжих бодлого буруу биш. Харин тэр дэмжлэг нь бодит үр дүн авчирч байна уу, иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт өгч байна уу гэдэг л чухал. Хэрэв дүүрэг хогондоо дарагдсан хэвээр, иргэдийн гомдол тасрахгүй байхад дарга нар шагнал хүртсээр байвал энэ нь урамшуулал биш, харин хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн хэрэг болно. Иймээс Баянзүрх дүүргийн удирдлагууд бодит ажлаа харж, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад анхаарах цаг аль хэдийн болсон. Шагнал бус, үр дүн л хамгийн том үнэлгээ байх ёстой биш гэж үү Г.Жаргалсайхан дарга аа !!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.