ЦЭРГИЙН УРАН БҮТЭЭЛЧ Д.СОВД ОЛОН УЛСЫН НААДАМД УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО
Үйл явдал
/
2 цаг 59 мин

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хүмүүнлэгийн ертөнц" сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн VIII их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын дуучин Д.Совд өнөөдөр Оросын Холбооны Улсыг зорилоо

.

Цэргийн чуулгын удирдлагууд энэхүү хүндтэй үүргийг хүлээсэн залуу уран бүтээлчийг аян замд үдэхийн зэрэгцээ сүүлийн үед улсын болон олон улсын чанартай уралдаануудад амжилттай оролцсон, эхний байруудын шагнал хүртсэн уран бүтээлчдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

Тухайлбал, Монгол Улсын Ардын багш, гавьяат жүжигчин, профессор Г.Долгорсүрэнгийн нэрэмжит Гоцлол бүжигчдийн улсын II уралдаан, “Жороон Жороо” олон улсын бүжгийн уралдаант наадмуудад шагналт байр, мөн "Nomadic ballet X" олон улсын мэргэжлийн болон сонирхогчдын уралдааны "Модерн бүжгийн төрөл"-ийн "Дэд байр"-ын шагналт бүжигчин Б.Уянгатөгөлдөр, "Гутгаар байр"-ын шагналт А.Эрдэнэбаяр, түүнчлэн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадмын шилдэг 185 уран бүтээлчээс “Шилдэг удирдаач” номинацид өрсөлдсөн Найрал дууны албаны дарга-Ерөнхий хормейстр, Цэргийн найрал дууны академийн тэргүүн, дэд хурандаа МУСТА А.Ариунзаяа нарт баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.