СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ТОЛГОЙТ БҮС”-Д "ХАЙРЫН ГАР АЯНЫ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Хүүхдийг бие махбодын хүчирхийллээс урьдчилан сэргийлэх #ХАЙРЫН_ГАР_АРГА_ХЭМЖЭЭ-г Толгойт бүсэд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд бүсийн 11 хорооны Засаг дарга нар болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагчид, иргэд оролцлоо.

Хүүхдийн эсрэг аливаа хэлбэрийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эерэг хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хайрын гар"аяныг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Хүүхдийн төлөө "За" гэж хэлж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж буй 43 хорооны нийт иргэд, эцэг эхчүүддээ гүн талархал илэрхийлье. Хүүхдийн инээд бүхэн гэр бүлийн жаргал. Хайрын гараараа хүүхэд бүрийг хамгаалцгаая!
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.