Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.
"Ногоон дата төв" байгуулах төсөлд олон улсын хөрөнгө оруулагчдыг татахаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих талаар судалгаа хийснээр гурван үндсэн шаардлагыг тодорхой болголоо. Нэгдүгээрт, Хямд ногоон эрчим хүчний найдвартай хангамж, Хоёрдугаарт, Сүлжээний найдвартай байдал буюу өгөгдлийг дамжуулахдаа аль нэг улсын нөлөөлөлгүйгээр дамжуулах, Гуравдугаарт, Байгаа өгөгдлийн тусгаар буюу халдашгүй байдлыг хангана.
Үүний дараа хөрөнгө оруулагчдад зориулсан эрхзүйн орчныг бий болгоно. Дотоодын хөрөнгө оруулагч нарт хөнгөлөлттэй зээл олгох, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхээс гадна хэрэглэгч хэн байхыг тодорхой болгож өгөх юм. Өөрөөр хэлбэл, хэн хэрэглэгч юм, ямар хууль эрхзүйн орчин хэрэгтэй байгаа, олон улсын дата төв байгуулахад эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгоно.
Холбоотой мэдээ
-
17 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 05 мин
-
Өчигдөр 09 цаг 59 мин
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 17 мин
-
Уржигдар 19 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 55 мин
-
Уржигдар 15 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
17 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 05 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин